
Бурханы ном судартай хэрхэн харьцах вэ?
Бурханы ном бол хамаг амьтны амгалан жаргалангийн эх үндэс юм. Бурханы ном бол Бурханы сургаальд суралцан, түүнийг амьдралдаа хэрхэн бүтээх, горилж буй жаргаландаа хэрхэн хүрэх вэ гэдгийг зааж өгч байдаг. Тиймээс Бурханы ном сургаалийн ганц үг байлаа гэсэн эсвэл таны багшийн нэр байгаа бол бусад эд өлгийн зүйлээс үнэт тул хүндэтгэлтэй харьцах ёстой юм.
Хойд төрөлдөө бурханы номтой учрахгүй байх нүгэл үйлдэхээс зайлсхийхийн тулд номыг (өөр ямар ч ариун шүтээнийг) шалан дээр тавих, дээгүүр нь алхах, дээр нь суух, ширээ бүтээх гэх мэт эглийн үйлд зориулахгүй байх ёстой.
Бурханы номыг цэвэр, өндөр газар, ертөнцийн бичвэр сэлттэй холихгүй байх, хаа нэгтэй аваачих болгонд баринтаганд ороосон байх хэрэгтэй юм. Эдгээрийг анхааралдаа авбал зохино.
Аль нэг ном сургаалийн бичвэр танд хэрэггүй болох тохиолдолд хогийн саванд хаях бус, тусгай аргаар шатаах ёстой юм. Товчдоо, номыг бусад хогтой нийлүүлэхгүй, тусад нь шатааж байхдаа УМ А ХУМ тарнийг хэлнэ. Утаа гарах үед тэр утаа огторгуйд тархаж, зургаан төрлийн хамаг амьтанд Бурханы номын шимийг түгээн тарааж, сэтгэлийг нь ариусган, зовлонгүй болгож, гэгээрэл хүртэл хамаг жаргаланг тэдэнд өгч байна хэмээн дотроо бодно.
Зарим хүмүүст энэ нь ер бусын санагдаж болох юм, гэвч энэ бол хэзээ ч үл орхигдох ухаалаг уламжлал билээ.
(Эх сурвалж: Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн хэвлэл нийтлэл, орчуулга, сургалтын албанаас хэвлэн гаргасан номноос авав.)
